Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооноос зохион байгуулж буй салбарын шилдэгүүдээ тодруулах шалгаруулалт
MRA Awards 2025

MRA Awards 2025

Монголын ресторан зоогийн газрын холбооноос санаачлан салбарын шилдэгүүдээ тодруулах шагнал

Санал өгөх хугацаа дуусахад:
0 өдөр 0 цаг 0 мин
Санал өгөх

The Mongolian Restaurant Association Awards 2025

Монгол Улсад Food & Beverage буюу хоол, ундааны үйлчилгээний салбар сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй өөрчлөлт шинэчлэл хийж, олон улсын хоолны соёл, үйлчилгээний жишгийг нэвтрүүлэн хөгжиж ирлээ.

Үйл ажиллагааны стандарт, хэрэглэгчийн соёл, бүтээгдэхүүний чанар, брэндийн өрсөлдөөн нэмэгдэж, салбар дэлхийн түвшинд өргөжин тэлж буй энэ үед Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо (МРЗГХ) анх удаа The Mongolian Restaurant Association Awards 2025 шалгаруулалтыг зарлаж, салбарын шилдгүүдээ тодруулах гэж байна.

Энэхүү шагнал нь Монголын F&B салбарын хөгжил, чанар, инновац, хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний соёл, олон нийтийн итгэлцэл зэрэг үзүүлэлтээр манлайлсан байгууллагуудыг алдаршуулах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Шалгаруулалтын номинаци, журам

Дараах 8 номинациар шалгаруулалт явуулж, оны шилдэгүүдийг тодруулна.

  • Шилдэг ресторан
  • Шилдэг франчайз ресторан / сүлжээ
  • Шилдэг эвент холл
  • Шилдэг кофе шоп
  • Шилдэг түргэн хоолны газар
  • Шилдэг бар & паб
  • Шилдэг диско клуб
  • Шилдэг мэргэжлийн сургалтын байгууллага
Award Process

Холбогдох

Нэр дэвшиж, салбарын шилдэгүүдийн нэг болох боломжоо ашиглаарай

© Copyright 2025 Qinno LLC - All Rights Reserved