Шалгаруулалтад оролцохыг урьж байна
MRA Awards 2026
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон зочлох үйлчилгээний мэргэжлийн сургалтын салбарын шилдгүүдийг 14 номинациар тодруулна.
- Цахим бүртгэл
- 10.14 10:00 – 11.09 18:00
- Шагнал гардуулах ёслол
- 12.02 · Шангри-Ла
- Хураамж
- 200,000₮ / 300,000₮

- 2 дахь
- жилдээ зохион байгуулж байна
- 14
- номинаци
- 122
- байгууллага 2025 онд оролцсон
- 600+
- зочин ёслолд оролцоно
Хэрхэн оролцох вэ
4 алхам
- 1
Номинациа сонгоно
14 номинациас үйл ажиллагаандаа тохирохыг сонгоно. Нэг нэр дэвшигч хоёр хүртэлх номинацид оролцоно.
- 2
Цахимаар бүртгүүлнэ
2026.10.14 10:00 – 11.09 18:00. Хэрэглэгчийн бүртгэл үүсгээд нэр дэвших маягтыг бөглөнө.
- 3
Материал, хураамж
Үйл ажиллагаа, амжилтаа нотлох баримттай нь PDF-ээр, хураамж төлсөн баримтаа хавсаргана.
- 4
Үнэлгээ, ёслол
Баримт бичиг, шүүгчид, нууц зочин, олон нийтийн санал. Шилдгүүд 12.02-нд тодорно.
Номинаци
14 номинациар шалгаруулна
Номинаци дээр дарж хамрах хүрээ, үнэлэх чиглэлийг харна уу.
Бүртгэлийн хураамж
Номинаци тус бүрд
- MRA-ийн 2026 оны гишүүн
- 200,000₮
- Гишүүн бус оролцогч
- 300,000₮
Хураамжид шагнал гардуулах ёслолд нэг зочин оролцох эрх багтана. Нэмэлт зочин нэг хүн тутамд 150,000₮.
Онооны хуваарилалт
Нийт 100 оноо
- Баримт бичгийн бүрдэл, үнэлгээ10
- Мэргэжлийн шүүгчдийн газар дээрх үнэлгээ45
- Нууц зочны болон үйлчилгээний хараат бус үнэлгээ15
- Олон нийтийн санал асуулга30
Хугацаа
Шалгаруулалтын үе шат
2026.10.14 10:00 – 2026.11.09 18:00
Цахим бүртгэл
2026.11.10 – 11.14
Баримт бичгийн үнэлгээ, урьдчилсан шалгаруулалт
2026.11.15 – 11.28
Шүүгчдийн болон нууц зочны газар дээрх үнэлгээ
2026.11.23 09:00 – 2026.11.29 23:59
Олон нийтийн санал асуулга
2026.12.02
Шагнал гардуулах ёслол
Цагийг Улаанбаатарын цагаар тооцно.
Түгээмэл асуулт
Оролцох нөхцөл
Хэн оролцож болох вэ?
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, тухайн номинацийн хамрах хүрээ, шаардлагыг хангасан хуулийн этгээд болон бизнес эрхлэгч, татвар төлөгчөөр бүртгэгдсэн хувь хүн оролцож болно. Холбооны гишүүн болон гишүүн бус оролцогчдыг ижил шалгуур, аргачлалаар үнэлнэ.
Нэр дэвшүүлж буй брэнд, салбар, үйлчилгээний нэгж нь 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хугацааг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан огноогоор бус, тухайн брэнд, салбар, нэгжийн үйл ажиллагаа эхэлсэн огноогоор тооцно.
Хэдэн номинацид оролцож болох вэ?
- Нэг нэр дэвшигч хоёр хүртэлх номинацид оролцож болно. Номинаци тус бүрд тусдаа бүртгүүлж, хураамжийг тус тус төлнө.
- Сүлжээ, франчайз рестораны номинацид нэгдсэн үйл ажиллагаагаараа, бусад номинацид тодорхой салбар, нэгжээрээ нэр дэвшинэ.
- Хүлээн авалт, арга хэмжээний танхимын номинацид нэг бизнес эрхлэгч зөвхөн нэг танхим буюу нэг цогцолбор нэр дэвшүүлнэ.
Ямар материал бүрдүүлэх вэ?
Цахим маягтад нэр дэвшигчийн үндсэн мэдээлэл, үйл ажиллагаа эхэлсэн огноо, номинаци, төлөөлөгчийн холбоо барих мэдээллийг бөглөнө. Үүн дээр сонгосон номинацийн үнэлэх чиглэлд нийцүүлэн 2026 оны эхнээс хойшхи үйл ажиллагаа, амжилт, үр дүнгээ нотлох баримттай нь PDF-ээр хавсаргана. Хуудасны тоонд хязгааргүй. Дараах агуулгаас өөрт хамаарахыг тусгана:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, тогтвортой байдлыг хангасан ажил, үр дүн
- Тухайн онд гаргасан ололт, амжилт
- Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, арга барил, зохион байгуулалтын шийдэл
- Үйл ажиллагаанд гарсан ахиц, дэвшил, сайжруулалт
- Тавьсан зорилт, түүний хэрэгжилт, хүрсэн үр дүн
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж, санал хүсэлт, тэдгээрийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Сонгосон номинацийн онцлогт хамаарах бусад бодит үр дүн
Мөн бүртгэлийн хураамж төлсөн баримтаа хавсаргана. Лого, зураг, ZIP эсвэл RAR хэлбэрийн нэмэлт материал, вэб хуудасныхаа холбоосыг хүсвэл нэмж болно. Нууцлалтай баримт бичиг илгээх шаардлагагүй.
Хураамж буцаагдах уу?
- Баримт бичгийн үнэлгээ эхэлсний дараа оролцогч өөрийн хүсэлтээр татгалзсан, эсхүл шаардлага хангаагүй нь тогтоогдсон бол хураамжийг буцаан олгохгүй.
- Тухайн номинацид шаардлага хангасан гурваас цөөн оролцогч бүртгэгдсэн бол уг номинацийг зохион байгуулахгүй. Энэ тохиолдолд оролцогчийн зөвшөөрлөөр өөр номинацид шилжүүлэх, эсхүл хураамжийг буцаан олгоно.
Номинаци сонгоход юуг анхаарах вэ?
- Зөвхөн талбай түрээслүүлэх, хүнсний бөөний худалдаа эрхлэх, савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсхүл хоол хүргэлтийн үйлчилгээ дангаар эрхлэх үйл ажиллагаа энэхүү шалгаруулалтад хамаарахгүй. Харин ийм бизнес эрхлэгч өөрийн эрхлэн ажиллуулдаг хоол үйлчилгээний нэгжээрээ нэр дэвшиж болно.
- Үйлчилгээний хэлбэр нь аль нэг номинацид шууд хамаарахгүй, эсхүл хэд хэдэн төрлийн үйлчилгээг хослуулсан бол Ажлын алба үндсэн үйл ажиллагаанд нь хамгийн тохирох номинацийг санал болгоно.
- Зочид буудал, амралтын газар, ресортын дэргэдэх ресторан, бар, кафе болон бусад хоол, үйлчилгээний нэгж мөн тохирох номинацид нэр дэвшин оролцож болно.
- Сонгосон номинацийг өөрчлөх шаардлагатай бол Ажлын алба үндэслэлийг тайлбарлаж, оролцогчийн зөвшөөрлийг авна. Өөр номинацид шилжүүлсэн хүсэлтэд бүртгэлийн хураамжийг дахин ногдуулахгүй.
Үнэлгээ хэрхэн явагдах вэ?
- 1.Урьдчилсан шалгаруулалт. Бүртгэл илгээсэн оролцогчдын ирүүлсэн мэдээлэл, баримтыг үнэлж, оролцох үндсэн шаардлага болон сонгосон номинацийн хамрах хүрээнд нийцэж буй эсэхийг шалгана. Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг мэргэжлийн шүүгчдийн газар дээрх үзлэг, үнэлгээнд хамруулна. Тэнцээгүй оролцогч дараагийн шатанд оролцохгүй.
- 2.Мэргэжлийн шүүгчдийн газар дээрх үнэлгээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвшигчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ажилтны ур чадвар, удирдлага, зохион байгуулалт болон тухайн номинацийн шалгуурын хэрэгжилтийг үнэлнэ. Оролцогч нь үйл ажиллагаатай танилцах, холбогдох мэдээллийг нягтлах, үнэлгээ хийх боломжийг бүрдүүлнэ.
- 3.Нууц зочны болон үйлчилгээний хараат бус үнэлгээ. Үйлчлүүлэгчид үзүүлж буй бодит үйлчилгээг шалгаруулалтын аргачлалын дагуу үнэлнэ. Энэ үнэлгээгээр илэрсэн алдаа, дутагдал болон холбогдох зураг, бичлэгийг нийтэд түгээхгүй.
- 4.Олон нийтийн санал асуулга. Нэр дэвшигчдийн дунд олон нийтийн санал асуулгыг номинаци тус бүрт цахимаар зохион байгуулна. Санал асуулгын дүнг шалгаруулалтын удирдамжид заасан аргачлалаар тооцож, нэгдсэн үнэлгээнд тусгана.
Ирүүлсэн мэдээлэл хэрхэн ашиглагдах вэ?
Оролцогчийн нэр, логог зөвхөн “MRA Awards 2026” арга хэмжээтэй холбоотой маркетинг, сурталчилгааны зориулалтаар ашиглана. Ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн нууцлалыг зохион байгуулагч тал хариуцна. Үнэлгээнд ач холбогдолтой нууцлалтай баримт бичгийг шүүгчдийн газар дээрх үзлэгийн үеэр танилцуулж болно.
Оролцогч, шилдэгт ямар боломж олгох вэ?
Оролцогч байгууллага
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд үнэлүүлж, давуу тал болон сайжруулах чиглэлээ тодорхойлох
- Байгууллагынхаа онцлог, амжилт, сайн туршлагыг хэрэглэгчид болон салбарын олон нийтэд таниулах
- Хамт олныхоо ур чадвар, бүтээлч санаачилга, ажлын үр дүнг таниулж, ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх
- Салбарын бусад байгууллагатай туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
Шилдэг байгууллага
- Салбарын шилдэг байгууллагаар шалгарсан амжилтаараа нэр хүндээ бататгаж, хэрэглэгч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх
- Цом, батламж, “MRA Awards 2026” шагнал хүртэгчийн албан ёсны тэмдэглэгээг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу талыг сурталчлах
- Холбоо, харилцагч, түнш болон бусад боломжит мэдээллийн сувгаар амжилт, сайн туршлагаа илүү өргөн хүрээнд таниулах
- Шагнал хүртсэн амжилтаа маркетинг, борлуулалтын үйл ажиллагаатайгаа уялдуулж, шинэ хэрэглэгч, захиалагч, хамтрагч татах
Өмнөх шалгаруулалт
MRA Awards 2025-ын шилдгүүд

Шилдэг ресторан
Choijin Temple Restaurant
Шилдэг олон улсын франчайз
PAUL Bakery
Шилдэг арга хэмжээ, хүлээн авалтын танхим
Shangri-La Ballroom
Шилдэг кофе шоп
ROC Caffeine Bar
Шилдэг түргэн хоолны газар
Шөлөндө
Шилдэг паб, бар, лаунж
Foursenses Nomad-Ability Bar
Шилдэг шөнийн клуб
Vault
Шилдэг сургалтын байгууллага
Хүнс, технологийн политехник коллеж
Асуух зүйл байна уу?
Номинаци сонгох, оролцох нөхцөл, бүртгэлтэй холбоотой зөвлөгөөг Ажлын албанаас авна уу.
