Бидний тухай

Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо(МРЗГХ) нь зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг нэгтгэх, тэднийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд бизнесийн таатай орчинг бүрдлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 2014 онд байгуулагдсан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. 

Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо(МРЗГХ) нь ресторан, зоогийн газар, эвент холл, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, бүх төрлийн бар, лоунж, катеринг зэрэг хоол үйлдвэрлэл, уух зүйлсээр  зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эдийн засаг, нийгмийн бодлоготой холбоотой шийдвэрүүд, хууль тогтоомж, стандартуудыг сайжруулахад санал оруулж шийдвэрлүүлэх, төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхолыг нийгэмд төлөөлөн илэрхийлж хамгаалах, салбарын хэмжээнд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оршино.

Зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эдийн засаг, нийгмийн бодлоготой холбоотой шийдвэрүүд, хууль тогтоомж, стандартуудыг сайжруулахад санал оруулж шийдвэрлүүлэх, төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхолыг нийгэмд төлөөлөн илэрхийлж хамгаалах, салбарын хэмжээнд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оршино.

Хөтөлбөрүүд

MRA
3, 4 сар, 2024

“ОЛОН ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ
ТОГООЧ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨР
1-Р ШАТ

Аялал жуулчны үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа зочлох үйлчилгээний салбарын ажилтан, тогооч нарыг аялал жуулчлалын зочлох үйлчилгээ, дэлхийд өөрсдийн хоолоор алдартай 8-10 улс орнуудад 50 гаруй тогоочийг сургалтанд хамруулна. 

MRA
4, 5-р сар , 2025

“ОЛОН ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ
ТОГООЧ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨР
2-Р ШАТ

Тухайн улс орны хоолыг орчинд нь очиж сургаж, мэргэжлийн сургалтад хамруулж, туршлага судлах энэхүү хөтөлбөрийн үр дүнд тус 50 гаруй тогооч нар буцаж ирээд нэг тогооч багадаа 5-6 хүнд сурсан хоол, зүйлсээ зааж сургах богино хугацааны сургалтуудыг хийх...

Монголын ресторануудын холбоо

13

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

...

БАЙГУУЛЛАГА

10+

ЖИЛИЙН ТУРШЛАГА

...

ХӨТӨЛБӨР

Үйл ажиллагааны чиглэл

Төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллах “Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах:

- Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаар төр засгийн шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо нэгтгэн хүргэж бодит үр дүнд хүрэх.
- Хууль, дүрэм, журам, стандарт гэх мэт хууль эрх зүйн байдлаа хамгаалж, салбарынханд ээлтэй хууль дүрэм, журам, захирамж гаргуулахад чиглэж ажиллана.
- Хууль хяналтын байгууллагуудтай хамтарч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална.
- Салбарынханд тавьдаг төр засгийн хяналт шалгалт, шаардлагыг шударга, зөв шийдвэрлүүлэхэд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллана.

“Гишүүддээ үйлчлэх” болон “Гишүүдээ чадавхижуулах, дэмжин
хөгжүүлэх”:

- Гишүүдэд салбарын мэдээллийг тогтмол хүргэх.
- Гишүүдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө явуулах.
- Хууль зүйн, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх.
- Топ менежерүүдийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах.
- Ахлах тогоочдын Мастер класс зохион байгуулах.
- Салбарын менежментийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах.
- Салбарын шилдэгүүд буюу ТОП-даа жил бүр шалгаруулж, тодорхойлж байх
- Ресто-Экспо салбарын мэргэжлийн үзэсгэлэн арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулах.
- Ресторан, зоогийн газрын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоож хэрэгжүүлэх.

“Гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох:

- Гадаад харилцаа, уралдаан тэмцээн, сургалт, зөвлөгөөний тухай сүүлийн үеийн мэдээллийг дотоод сүлжээгээр цаг алдахгүй мэдээлэх.
- Олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэж, гадаад харилцааг идэвхижүүлж гишүүддээ хүртээмжтэй болгох.
- Гадаадаас мэргэжилтэн экспертүүд урьж авчрах, сургалтууд зохион байгуулах.
- Олон улсын арга хэмжээнүүдэд гишүүдээ хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр оролцуулах.

“Мэдээлэл сурталчилгаа, маркетинг PR –г сайжруулах
чиглэлээр:

- Гишүүддээ үйлчлэх мэдээллийн нэгдсэн платформтой болж мэдээллийг хурдтай солилцох системтэй болох
- Олон нийтэд салбарын үйл ажиллагааг хүртээмжтэй сурталчлан танилцуулах
- Холбооны үйл ажиллагааг нээлттэй сурталчлан таниулах

“Ханган нийлүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр:

- Food & Beverage ханган нийлүүлэгчдийн нэгдсэн томоохон платформыг бий болгох
- Холбооны гишүүдэд ханган нийлүүлэгчдийн холбож өгөх, хөнгөлөлттэй үнээр ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх

Монголын ресторануудын холбоо

Холбоо барих

  • (+976) 80003455
  • info@mongolianrestaurants.mn
  • www.mongolianrestaurants.mn

© Copyright 2024 Qinno LLC- All Rights Reserved