“ОЛОН ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ
ТОГООЧ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨР

Монголын Ресторан Зоогийн Газрын холбоо (МРЗГХ) Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд жуулчинд үйлчлэх олон улс үндэстний хоол зоогоор үйлчилдэг хоолны газруудын тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” богино хугацааны гадаад, дотоод сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

1-р шат: Гадаад сургалт:
Ресторан, зоогийн газар, бар, паб, караоке, лоунж, эвэнт холл зэрэг зочлох үйлчилгээний салбартаа тогтвортой ажиллаж буй мэргэжлийн 50-60 тогоочийг Япон, Солонгос, Тайланд, Хонг-Конг, Турк, Серби, Гүрж, Узбекстан, Оросын холбооны улсад 10-12 хоногийн хугацаанд онол, практикийн хосолсон богино хугацааны сургалтад хамруулна. Сургалтын төлбөрийг 100% хөнгөлөх ба зөвхөн замын зардал, байр хоолны зардлыг байгууллага нь төлөх нөхцөлтэй байна. Хэрэв та тогоочоо сургалтад хамруулахыг хүсвэл доорх "Бүртгүүлэх" товч дээр дарж бүртгэл хийнэ үү.

Монголын ресторануудын холбоо

Холбоо барих

  • (+976) 80003455
  • info@mongolianrestaurants.mn
  • www.mongolianrestaurants.mn

© Copyright 2024 Qinno LLC- All Rights Reserved