Skills and perspectives

“Орос, Европ хоолны сургалт” - /ОХУ/

Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарт ажилладаг мэргэжлийн тогооч таныг:

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тогооч, рестораны менежер, зочлох үйлчилгээний салбарын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэн төгсгөдөг Францын PAUL BOCUSE / LYFE их сургуулийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг ОХУ-ын Сибирийн Холбооны Их сургуулийн Гастрономи Институт-Gastronomy Institute-н мэргэжлийн багш, тогооч нарын удирдан явуулах “Европ-Орос хоолны мэргэжлийн тогооч бэлтгэх онол-дадлага хосолсон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны мэргэшсэн сургалтад” урьж байна.

Сургалт болох газар:

Францын PAUL BOCUSE / LYFE их сургуулийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг ОХУ-ын Сибирийн Холбооны Их сургуулийн Гастрономи Институт-Gastronomy Institute: https://gastronomyinstitute.ru/campus_en 

Сургалт үргэлжлэх хугацаа:                                            Гастро-Аялалын хугацаа: 

2024.03.15 - 2024.03.22 хооронд 7 хоног                     2024.03.14 - 2024.03.24 хооронд  

Төлбөр :
Гастро Аялалын 10 хоногийн хөтөлбөрийн үндсэн төлбөр : 9,700,000₮
Сургалтын төлбөр хөнгөлсөн аялалын төлбөр: 6,200,000₮          

Төлбөрт багтсан зардал:
⦁     Явах,буцах 2 талын нислэгийн тийз, унааны зардал (УБ – Красноярск-Улан-Үд - УБ)
⦁     Байр - Сургалтын төвтэй ойр байрлах Хостел буудалд байрлана
⦁     Дотоодын тээврийн зардал
⦁     Аяллын даатгал
⦁     Дотоодын аялал -Үндэсний хоол ундааг амталж зооглох, ресторанаар үйлчлүүлэх, хүнсний захаар явах-хот доторх аялал
⦁     Хөтөч, орчуулагчийн зардал
⦁     Зохион байгуулалтын зардал

Бүртгүүлэх хугацаа: 2024 оны 03 сарын 01 хүртэл. 
Оролцогчдын тоо хязгаартай тул Та яараарай.

Тогоочид тавигдах шаардлага:
⦁ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, бар, паб, зочид буудал, жуулчны баазын ресторануудад ажиллаж байсан ажлын дадлага    туршлагатай, сурч хөгжих хүсэлтэй, 3-с дээш жил мэргэжлээрээ ажиллаж буй тогооч нар байх
⦁ Олон үндэстний хоол сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх
⦁ Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа бусдад зааж сургах чадвартай байх
⦁ Хувь хүний зохион байгуулалт сайтай байх, элдэв муу зуршилгүй байх
⦁ Англи, Орос хэлний анхан шатны суурь мэдлэгтэй эсвэл тогоочийн мэргэжлийн үг хэллэг ойлгодог бол давуу талтай

Сургалтын хөтөлбөрийн зорилго:
Мэргэжлийн тогооч нарын гастрономи-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэдлэг, ойлголтыг орчин цагийн өөрчлөлт шинэчлэлтэй холбогдуулан нэмэгдүүлэх, шинэчлэх, хоол үйлдвэрлэлийн орчин үеийн шинэ техник, тоног төхөөрөмжтэй танилцах, ажил мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, олон улсын тувшинд ажиллах чадварыг онол-дадлага хосолсон сургалтаар дамжуулан олгох

Сургалтын агуулга, онцлог: 
Сургалтын материал, хоолны технологийн карт
⦁ Оролцогчийн гарааны иж бүрдэл (сургалт эхлэх өдөр танд брэндийн шоппер, футболк, малгай олгоно)
⦁ Хоол хийх гүнзгийрүүлсэн арга техникт суралцана
⦁ Алдаагаа олж залруулах, асуултанд хариулт авах
⦁ Сургалтын туршид зааварлагч багшийн дэмжлэг авах
⦁ Шинэ танил, мэргэжилтнүүдтэй үнэ цэнэтэй харилцаа холбоо тогтооно

Онолын сургалт

Сургалтын хурээлэнтэй танилцах, онолын хичээлийг лекци хэлбэрээр суралцах, дамжааны хичээлийг судлах

Дадлага ажлын сургалт

Гастрономи институтын сургалтын танхим - гал тогоонд ажиллах бөгөөд багаар болон ганцаарчилсан дадлагын ажил хийгдэнэ.
Хоол хийх орчин үеийн арга техникийг судлах:
удаан галд жигнэх, конфи -гийн техник, жигнэх, бага температурын боловсруулалт, хүйтэн ба халуунаар утах, хатаах, исгэх, шингэн азот, сифон, усгүйжүүлэгч, гомогенизатортой ажиллах гэх мэт.

Нэмэлтээр

Bellini Gastronomic Ecosystem рестораны гал тогоогоор зочлох

Огноо:

Цаг:

2024.03.15

10:00-18:00

2024.03.16

10:00-17:00

2024.03.18

10:00-18:00

2024.03.19

10:00-18:00

2024.03.20

10:00-18:00

2024.03.21

10:00-18:00 

2024.03.22

10:00-17:00 

Сургалтын хоолны цэс

ХҮЙТЭН ЗУУШ

- Нарийн хэрчсэн өргөст хэмхтэй, гүнжидийн сүмсэнд шарсан үхрийн мах (ростбиф)

- Нугасны пате/интоор/цөцгийтэй бриошь

- Цөцгийтэй бриошь (франц талх)

- Утсан хулд загасны пате (утах техник)

- Страчателла болон чихэрлэг чили сүмстэй шаржигнуур хаш

- Францын сонгодог бялуу Пате Крут

- Хатаасан томат, лийр болон цэнхэр хөгцтэй бяслагтай салат (ногооны винегрет амтлагчтай)

- Чихэрлэг чили сүмстэй ногооны спринг-ролл

ШӨЛ

- ГРЮЙЕР бяслагтай, сонгинотой франц шөл

- Загасны шөл/эсвэл неоклассик том-ям

- Утсан нугастай вандуйны крем-шөл

- Үхрийн мах, хүнсний ногоотой консоме (яншуйн үндэс, лууван, шалот сонгино, манжин, ногоон шош, шнитт-сонгино)

- Пашот өндөг, трюфель эспума, төмсний чипстэй төмсний зөөлөн крем 

ХАЛУУН ЗУУШ БА ХАЛУУН ХООЛ

- Жигнэж болгосон бөднө шувуу, гурван   төрлийн бүтэцтэй чинцайтай (су- вид, бүтэцтэй ажиллах: крем, нуазет, чипс)

- Жигнэж болгосон хонины шаант (хонгорзул, цагаан будааны попкорн/гааны деми-глейс)

- Жигнэж болгосон үхрийн хавирга, цэцэгт байцааны крем, ПОРТО сүмстэй

- Төмсний крем, түрсний сүмстэй цурхай загасны байцаатай ороомог (голубцы)

- Сам хорхойн бисквитны сүмстэй цагаан загасны бялуу (расстегай)

- Утсан сонгины сүмстэй, халуун ногооны амтлагчтай жигнэж болгосон хурганы мах

- Шарон сүмстэй, гуриланд жигнэсэн сибас (гурилтай ажиллах, загасны махаар муслин бэлдэх технологи)

- Хүсний ногоотой туулайн нурууны мах (чинцайн нуазет, өнгөт лууван ба төмс/мөөгний деми глейс)

- Давхаргатай гуриланд жигнэсэн шампиньоны дюксельтэй гахайн мах

- Зөөлөн муслин шанзтай тахианы цээж мах, хальстай

- Страчателла бяслаг болон улаан түрстэй цуккини бин (оладьи)

- Сувдан арвай, порто сүмстэй удаан гал дээр болгосон тугалны завьжны мах

- Нухсан төмс, мөөг-цөцгийний сүмстэй цурхай загасны тефтель

- Деми-глейс сүмс (хийх технологи)

- Сармистай цөцгийн тос, ногооны амтлагчтай жигнэсэн дун

- Терияки чили сүмстэй шарсан дүпү

Монголын ресторануудын холбоо

Холбоо барих

  • (+976) 80003455
  • info@mongolianrestaurants.mn
  • www.mongolianrestaurants.mn

© Copyright 2024 Qinno LLC- All Rights Reserved